Friday, October 26, 2018

алдаа

алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй гэж бүгд хэлдэг ярьдаг ч бид үүнийгээ хүлээн зөвшөөрөхдөө хойрго гэдгээ бас хүлээн зөвшөөрөхдөө хойрго кк. Тиймээ чи алдахыг хүсээгүй ч алдсан. бас үнэхээр хэцүү үр дүн дагавар дарамт орж ирдэг. хийснийг нь бус алдсаныг нь олж харж дахин дахин боддог тэд ч чи өөрөө ч бас гажиг. Алдаа ихэвчлэн хайнга, хариуцлагагүй, ядарсан эсвэл даахааргүй итгэлээс үүдсэн байдаг ч харин урлаг уран сайхан амьдрал буюу байгаль дээр алдаа үргэлжид нээлт болон ирсэн байдаг. Бид тэгвэл өөрсдийн роботын амьдралаа нийгэмээ бий болгочихоод түүүндээ байгалийн бүтээл болсон хүн бид энэ үүргээ умартаад роботын гаргахгүй алдаа яалт ч үгүй гаргачихаад нийгэмд бас өөртөө адлуулж суух инээдтэй ч юм шиг.

Thursday, October 11, 2018

хааяа хэн нэгэнтэй чив чимээгүй суухаар эвгүй байдаг уу

бага залуу байхдаа/хэхэ уг нь одоо ч залуу юмсан/ хэн нэгэнтэй сууж байхдаа алхаж байхдаа чим чимээгүй оргиход яриа тасалдаж эвгүй санагдаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү танд. Тэгвэл зүгээр л хэлчихье - та өөрийгөө мэдрээгүй л явна даа гэж. Та одоо ч бусдын бодолд амьдардаг амьдрахыг хүсдэг гэсэн үг. Жоохон сонин сонсогдож байна уу. яахав ийм утгатай л даа. та тасралтгүй яриа өрнүүлэхээр тэр хүнтэй уулзаагүй үүрэг амлалт аваагүй. бас байнга яриа хөөрөөтэй байлгах үүргийг ч та сайн дураар өөртөө тавих хэрэг юун. Хүн болгон адилгүй ярингаа сэтгэж чаддаг хүн байхад ярьсны дараа эргэцүүлснээр илүү сайн бодож сэтгэж чаддаг хүн ч бий. Магадгүй хэсэг чимээгүй болсны дараа тэр хүн их ухаалаг болж мэднэ илүү хөгжилтэй илүү ухаалаг шийдэлтэй илүү ухаалаг яриаг илүү эелдэгээр танд зориулан хэлж ч мэднэ. Энэ хэнд муу гэж. Хэрвээ нэгэн хэлэлцээр хийхээр та буулгаж авахаар шийдсэн бол магадгүй та бодох завдал өгөлгүй тэр хүнээ хананд шахаж байгаад буруу зүйл хийлгүүлсэн бол тухайн үедээ танд тустай ч дараа нь тэр хүн алдаагаа залруулах үйлдэл гаргана үгүйдээ л танд муу санаж үлдэнэ. За ингээд хүндрүүлээд бодвол олон л юм байна. Тэр хүн хамаг ухаанаа дайчилсан ч та давж гарна гэсэн бүрэн итгэлтэй байсан цагт та хүнийг тэгж шамдуулах хэрэггүй л болов уу. за ажил хэргийн биш энгийн нэг найз нөхдийн уулзалт, найз бүсгүй залуутайгаа байх үед гэж бодъё. ямар ч давах дийлэх асуудалгүй дөнгөж эхлэн танилцаж буй хүмүүст энэ тохиолдол элбэг. хүн ер нь бэлтгэлгүй үедээ хамгийн тэнэг үг хэлж өөрийгөө ч бусдыг ч эвгүй байдалд оруулах нь элбэг. эвгүй байдалд нэг орсон хүн бол ичсэн хүн хүн ална гэгчээр танд нэгэнт эвгүй юм хэлсэн бол нэгэнт өнгөрсэн гээд даргүй бух шиг л чигээрээ явна даа. бас л хэнд ч хэрэгтэй юм. хүн бид нийгмийн амьтан. нэг хийсэн үйлдэл нэлээд хэд заавал давтагддагийг сана. хүнийг ер нь тэгж бэлтгэлгүй байдалд ганц удаа ч болов оруулах шаардлагагүй ээ л гэсэн үг. ер нь сайхан дуугүй сууж амарчихаад хүссэн сэдвээрээ ярихад харин ч нэг аз жаргал мэдрэгддэг шүү. өдөр болгон өглөө шөнө байдаг шиг, унтах ажиллах зэрэгцдэг шиг амралт аялал ээлжилж байж амтыг нь мэдэрдэг гэдэг дээ. тэгэхээр чимээгүй баймаар бол чимээгүй байж сур л даа. тус тусынхаа амгалан тайван байдлаг хангаад хамтдаа суух ч бас л гоё шүү дээ. олон жил найзалсан найзууд. насаараа ханилсан эхнэр нөхөр, эгч дүүс ээж аав нараа бод доо. чи тэдэнтэй хамт байхдаа заавал ярилцах шаардлагагүй байдаг. энэ чинь л шүү дээ. бодоод үзээрэй. Хаана ч байхдаа өөртөө ая тухыг мэдэрч сураарай :)

Sunday, September 30, 2018

Өдөр ирэх тусам...

Өдөр ирэх тусам, нас явах тусам л нэг юм дотроос зулгаана. Өр нэмэгдэж нас явж, хүүхдүүд өсч том болсоор байхад би л ганцаараа гадаснаас уяатай заан шиг нэг газраа. Сэтгэл санаа нь бол аль хэдийнээ аль нэг мэдэхгүй газраа тэнэж явах шиг. Хааяа нэг над дээр ирэхдээ - эндээ л байсаар уу гээд намайг голоод явчих шиг санагдана. Аргаа ядахдаа намайг гадсаар тэвнээр бүр болохгүй бол давсагаар минь хөөн гадаснаас уяа алдруулах гэж оролдоод байх шиг. Даанч гадас суларсан ч хараагүй юм шиг царайлах би. Яг бодохоор хэнд хамаатай гэж магадгүй хүүхдүүдэ хань ижил, нэр хүнд гээд жижигхэн ганц уяанд яасан ч олон олсны тасархай байх юм. Надтай надгүй орших, гэхдээ надтай байхаараа утга учиртай харагдах уяа. мэдэхгүй л дээ магадгүй надгүй бол өөр илүү сайн сайхан утга учиртай ажилд орох л байх. Маргааш ч хүн машинд дайруулаад үхчихэж магадгүй гэж хэлдэг ч үүндээ өөрөө итгэхгүй байна уу даа. ер нь өөртөө юм хэлэхэд яг яаж хэлбэл хүрдэг юм болдоо...

Thursday, September 20, 2018

хэтэрхий их зорилго хэтэрхий их хүч

ямар нэгэн санаа хэзээ ч хүч чадал энергитэйгээ ирдэг гэдэг. танд нэг гайхалтай санаа төрсөн бол таны дотор байж ядтал чинь зүгээр суулгахгүй шөнө унтуулахгүй ажил хийлгэхгүй толгойд эргэлдэж бараг л гарт баригдана. яг л миний хихй ёстой байсан юм шиг, одоо л хийхгүй бол болохгүй байгаа юм шиг хэн нэг нь шүүрч аваад хийчих юм шиг, хүн болгонд энгийгээ ярьмаар юм шиг тэд чамайг wow  гээд л дэмжих юм шиг санагдана. ийм мэдрэмжийг би бүр дэндүү олон амсаж байлаа. аз уу эз үү аль нь бүү мэд. Азаар талыг нь эхлүүлж ч явлаа. тэр болгонд шинэ юм сурна мэднэ азтай. гэхдээ л дараагийн best idea  гарч ирэнгүүт өмнөх маань ээждээ гологдсон хүүхэд шиг дэвтэр дотор, шүүгээний минь нэг хэсэгт үргэлжлүүлэх төсөл гэсэн хэсэгт харьяалагдан үлдэнэ дээ. Бүр компьютерийн маань миний тасал хавтаст 10-дд төслүүд байж байгаа гээд л бод. 5 хуудас бүгд л өөр өөрийн хэрэглэгчтэй. олсон ашиггүй байж нарийн бичиг мөрөөднөө бас, төсөл бүр дээрээ гүйцэтгэх захирал олооод тавьчих санаа бас байна. мөрөөдлүүд минь нэг л өдөр биелнэ байх. харин тэр өдөр хүртэл төсөл бүр дээр төвлөрөх хугацаа маань уртсан уртассаар л байх бололтой. сурч л явна даа сайнаа минь  :)

Wednesday, September 19, 2018

номыг залгих

би номонд дуртай хайртай, цаг хугацаагаа хайрладаггүй ганц юм маань ном байж ирсэн. гэхдээ бодоод байхнээ би зүгээр л номыг залгидаг. яг л кино шиг. киног цаг гучин минут үзээд ганц сэтгэгдэл өөртөө үлдээж аваад орхидог шиг номыг би яг л залгиж байгаа юм шиг ганц өдөр бүгдийг нь нэг амьсгаагаар уншаад гол санааг нь л авч үлддэг. Харин сүүлийн үед дандаа зөвлөгөөний ном уншсандаа ч тэр үү энэ арга барил нэг л бишээ. нэг номонд хэчнээн их чухал санаанууд байдаг гээч гэтэл би ганцыг нь л авч үлдэнэ. хэсэг хэсэгээр нь уншсан бол ядаж л хэдэн санаа өөртөө суулгаж авахсан. ингээд сүүлийн номоо дахин дахин уншиж өөртөө шингээхээр шийдлээ. үийдвэр маань зөв гэдэгт ч итгэлтэй байна. яг л олон дахин ярьдаг хүнээс ганц удаа ч болов хийж үзсэн хүн илүү дэр байдаг шиг. өөртөө шингээхгүй юм бол тэр их мэдлэгээр юугаа хийх вэ дээ.

Tuesday, September 18, 2018

шинэ ном/амьдралаа өөрчлөх 100 арга/

өнөөдөр бишээ өчигдөр ч юмуу бас нэг шинэ ном барьж авлаа.
бас л хийхийг хүсдэг болдоггүй чаддаггүй бас л заасан зөвлөсөн бас л би санал нийлсэн юм бичиж. Хэрэгжүүлэх үү гэж үү Магадгүй ээ ямар ч байсан зүгээр сууснаас л дээр биз дээ. /зүгээр суух гэдэг нь би ч ажилгүй гэсэн үг биш л дээ. би 2 ажил хийдэг 2 хүүхэдтэй. гуравдахь маань гэдсэнд, бага зэргийн жирэмсний хорлоготойй л сууж байна даа. Тэгэхээр бас тийм ч завтай биш байгаа биз./ Тархи өөрийнхөө төлөө бодохгүй хэдэн өдөр болоход л би бачимдаж эхлэдэг. магадгүй одоогийн байгаа амьдрал маань тийм ч хүссэнээр биш байгаатай ч холбоотой байж мэднэ. хэн мэдлээ.
За үг олдсоноос энэ номноос эхний ээлжинд хамгийн таалагдсан хэсгээ олж авлаа. Янз бүрийн юм байнга сонирхож юм юм руу орж хийж үзэж байдаг хүмүүсийг сканнер гэдэг гэнэ. харин нэг зүйлдээ тууштай ажиллагсадыг харин шумбагчид гэдэг гэнэ. бурхан минь гэж анх удаа ингэж нэг санаа амрах гэж. " би нэг л болохгүй байна даа. нэг зүйлдээрээ л төвлөрөх хэрэгтэй байна даа гэж өөрийгөө хүчлэн буруутгаж амьдрах ямар хэцүү гээч хэхэ" гэтэл ийм хүмүүс их олон байдаг гэнэ. бас л нэг онцгой чадвар гэнэ. нэгэнт сэтгэлд минь хүрсэн мэдрэмжийг надад өгсөн тул номынхоо дагуу ажиллаж эхлэх л үлдэх шив. аан тийм бас номоо дуустал нь унших кк
амжилт

Friday, August 17, 2018

хүүгээ тэврээд хэвтэх тэр л мөч...
бяцхан бандгар гар хөл, хацраа наагаад хэвтээд л баймаар зөөлхөн торгон арьс, өдөр турш тасралтгүй гүйж харайж хөдөлгөөнд орших хөл гар уруул үс нь хүртэл нам унтан арайхийж нэг амсхийх тэр дүр. өглөө оройгүй ажиллаад үр дээрээ очихоор 2 цаг үмхий үнэрт автобусанд чихцэлдэн явчихаад өглөө дахиад л эргэх ч - ирсэн нь болж дээ гэх бодол ээрэгдэн дахин дахин дурлах яг энэ мөч. агаарлаж байгаа энэ жаахан намрын цоорхойг алдахгүй гэсэндээ хүүгээ лагерьт гаргачихаад очиж чадахгүйдээ уягдан завгүй өнгөрөөх амьдралаа эргэцүүлэх зав ч үл олдоно. Тэгж их яараад хүсээд очиход тэрнээс илүү хэн ч тэгж баярлахааргүй нүд дүүрэн жаргалаар инээж угтдаг хүүдээ ээж нь орой очноо ...