Friday, October 26, 2018

алдаа

алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй гэж бүгд хэлдэг ярьдаг ч бид үүнийгээ хүлээн зөвшөөрөхдөө хойрго гэдгээ бас хүлээн зөвшөөрөхдөө хойрго кк. Тиймээ чи алдахыг хүсээгүй ч алдсан. бас үнэхээр хэцүү үр дүн дагавар дарамт орж ирдэг. хийснийг нь бус алдсаныг нь олж харж дахин дахин боддог тэд ч чи өөрөө ч бас гажиг. Алдаа ихэвчлэн хайнга, хариуцлагагүй, ядарсан эсвэл даахааргүй итгэлээс үүдсэн байдаг ч харин урлаг уран сайхан амьдрал буюу байгаль дээр алдаа үргэлжид нээлт болон ирсэн байдаг. Бид тэгвэл өөрсдийн роботын амьдралаа нийгэмээ бий болгочихоод түүүндээ байгалийн бүтээл болсон хүн бид энэ үүргээ умартаад роботын гаргахгүй алдаа яалт ч үгүй гаргачихаад нийгэмд бас өөртөө адлуулж суух инээдтэй ч юм шиг.

Thursday, October 11, 2018

хааяа хэн нэгэнтэй чив чимээгүй суухаар эвгүй байдаг уу

бага залуу байхдаа/хэхэ уг нь одоо ч залуу юмсан/ хэн нэгэнтэй сууж байхдаа алхаж байхдаа чим чимээгүй оргиход яриа тасалдаж эвгүй санагдаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү танд. Тэгвэл зүгээр л хэлчихье - та өөрийгөө мэдрээгүй л явна даа гэж. Та одоо ч бусдын бодолд амьдардаг амьдрахыг хүсдэг гэсэн үг. Жоохон сонин сонсогдож байна уу. яахав ийм утгатай л даа. та тасралтгүй яриа өрнүүлэхээр тэр хүнтэй уулзаагүй үүрэг амлалт аваагүй. бас байнга яриа хөөрөөтэй байлгах үүргийг ч та сайн дураар өөртөө тавих хэрэг юун. Хүн болгон адилгүй ярингаа сэтгэж чаддаг хүн байхад ярьсны дараа эргэцүүлснээр илүү сайн бодож сэтгэж чаддаг хүн ч бий. Магадгүй хэсэг чимээгүй болсны дараа тэр хүн их ухаалаг болж мэднэ илүү хөгжилтэй илүү ухаалаг шийдэлтэй илүү ухаалаг яриаг илүү эелдэгээр танд зориулан хэлж ч мэднэ. Энэ хэнд муу гэж. Хэрвээ нэгэн хэлэлцээр хийхээр та буулгаж авахаар шийдсэн бол магадгүй та бодох завдал өгөлгүй тэр хүнээ хананд шахаж байгаад буруу зүйл хийлгүүлсэн бол тухайн үедээ танд тустай ч дараа нь тэр хүн алдаагаа залруулах үйлдэл гаргана үгүйдээ л танд муу санаж үлдэнэ. За ингээд хүндрүүлээд бодвол олон л юм байна. Тэр хүн хамаг ухаанаа дайчилсан ч та давж гарна гэсэн бүрэн итгэлтэй байсан цагт та хүнийг тэгж шамдуулах хэрэггүй л болов уу. за ажил хэргийн биш энгийн нэг найз нөхдийн уулзалт, найз бүсгүй залуутайгаа байх үед гэж бодъё. ямар ч давах дийлэх асуудалгүй дөнгөж эхлэн танилцаж буй хүмүүст энэ тохиолдол элбэг. хүн ер нь бэлтгэлгүй үедээ хамгийн тэнэг үг хэлж өөрийгөө ч бусдыг ч эвгүй байдалд оруулах нь элбэг. эвгүй байдалд нэг орсон хүн бол ичсэн хүн хүн ална гэгчээр танд нэгэнт эвгүй юм хэлсэн бол нэгэнт өнгөрсэн гээд даргүй бух шиг л чигээрээ явна даа. бас л хэнд ч хэрэгтэй юм. хүн бид нийгмийн амьтан. нэг хийсэн үйлдэл нэлээд хэд заавал давтагддагийг сана. хүнийг ер нь тэгж бэлтгэлгүй байдалд ганц удаа ч болов оруулах шаардлагагүй ээ л гэсэн үг. ер нь сайхан дуугүй сууж амарчихаад хүссэн сэдвээрээ ярихад харин ч нэг аз жаргал мэдрэгддэг шүү. өдөр болгон өглөө шөнө байдаг шиг, унтах ажиллах зэрэгцдэг шиг амралт аялал ээлжилж байж амтыг нь мэдэрдэг гэдэг дээ. тэгэхээр чимээгүй баймаар бол чимээгүй байж сур л даа. тус тусынхаа амгалан тайван байдлаг хангаад хамтдаа суух ч бас л гоё шүү дээ. олон жил найзалсан найзууд. насаараа ханилсан эхнэр нөхөр, эгч дүүс ээж аав нараа бод доо. чи тэдэнтэй хамт байхдаа заавал ярилцах шаардлагагүй байдаг. энэ чинь л шүү дээ. бодоод үзээрэй. Хаана ч байхдаа өөртөө ая тухыг мэдэрч сураарай :)