Tuesday, June 25, 2013

Энэ .........-нд,
 зассан дулаахан үүрэндээ өнгө өнгийн цэцэгс тариад л чамайг хүлээнэ гээд л.
Анх энд оруулахдаа чи их магтсан даа, ямар зөөлхөн гэдгийг нь бороо салхи нэвтрэхгүй хичнээн зузаан ханатайг нь. бас цэцэг тарьж болох өч төчнөөн үржил шимтэй хоосон газар байгааг нь гээд л. Ганцаараа дуулах дуртай надад дураара орилох эрхийг өгөөд л... Тэрнээс хойш хүн дүрстний тоолдог цаг хугацаагаар бодоход их олон жил болжээ. Ганц хайрладаг гоёхон цагаахан цэцэгтэй ч болсон дахиад олныг бүр олныг тарих хүсэл байвч чи хааяхан ирэхдээ цацсан үрийг минь гишгэчээд хаячихдаг болохоор ургуулж чадсангүй. Ганц цагаахан цэцгээ 2 уулаа өөрсдөө хамтдаа тарьсан болохоор эрхбиш чи хаана тарьснаа марталгүй гишгээгүй байх л даа. Хэнэггүй шүү чи минь нэг их сайхан услаад, тариад байдгаар нь хашаа хороо бариад цэвэрлээд тавьчихсан газрыг харалгүй л туучаад ороод ирнэ. Хааяа усаа мартчихна. би ч усгүй амьдраад сурчихаж дээ. Хааяа усаа өөрөө олж ирнээ.... цагаахан цэцэгтэйгээ өглөө болтол хууч хөөрнө. Хааяа гурвуулаа сууж байгаад л хуучилж өгнө. Энэ үед хорвоо дэлхийн нар ганцхан бид гурав дээр асгарч байгаа юм шиг л цэцэг минь улам дэлбээлэн өнгө орж ийш тийш тараагдсан бусад үр минь энд тэндгүй гүйлдэн ургах газраа өөрсдөө олж ядан сандралдана.....
Нэг өдөр гэртээ ирлээ. Гэхдээ бишээ энэ миний гэр биш байна. яах аргагүй гэр минь атлаа тасалгаатай байсныг нь сая л анзаарлаа. Өөр нэгэн ягаахан шувуухай намайг олж харсангүй бууж сууж байгаад нисээд одлоо. Хааяа нэг ирдэг бололтой. Тасалгааны хана нь түрсээр умгар муу гэрийн минь ханыг улам жижигхэн болгож байж. Хананд шахагдсаар нарны гэрэл ч тэр цэцгэнд минь ч надад ч бас бага туссаар би ч өөрөө жижгэрчихэж. Угаас цэцгээ тордохдоо дулаан байг гэж өдөө зулгааж дэвссээр байгаад бас тэр биз.
Уг нь чиний л авчирсан үүр юмсан... Тэнхэл алдарчээ. Би одоо дахиж хэзээ ч үүрэндээ ингэж хайр дэвсэж чадахгүй биз. Цэцгээ аваад дахиад цэцэг биш юмаа гэхэд тухтайхан дунд нь үүрд унтаад өгчих өвс ургуулж байгаад хэн ч гишгэлэхгүйд нь сэтгэл амраад унтчихъя даа. Тэр Зүрхэнд тарьсан миний тэр хэсэг байж л байгаа. Өөр шувуухай очиход олон цэцэг тарих сайхан талбай хэвээрээ л үлдлээ. Нисье дээ хоёулаа ганц хайртай цэцэгхэн минь :)

Monday, June 24, 2013

Тавцан бөмбөрдөх борооны чимээг сүлэн Бодолд халуун шинэхэн кофены үнэр ханхийж сэтгэл нэг л таатай
Хар хөвхөн үүлний тасархай тэнд нэг үзэгдэнэ хажууд нь цагаан бас нэг тийм үүл сүлэрнэ. бас бага зэрэг дээр.
Татах хүч ноёлсон дэлхийд амьдарч байгаа цагт л доош чирэгдэх муу зүгт идэгдэх нь тодорхой. Сайхан бүхэн өсөн дэвжихдээ түргэн ч саар ноёлох дэлхийн хуулийг яана гэх вэ татагдах нь тодорхой
Эргүүтсэн бодол дундаа ч би бас эгц дээшээ аль эсвэл суухаа эргэлзэж ядан хөрвөөнө...аль алийг нь л гүйцээх гэж аргаа барна

Friday, June 21, 2013

Үд дунд, нозоороод л...

-Яаах вээ?
-Мэдэхгүй, яг яамаар байгаа юм?
-Нүүрээ угаагаад линзээ аваад зөөлхөн буйдан дээрээ унтмаар байна.
-Тэгвэл тэгээч дээ. Ер нь унтахад юу нь дээр байна? үхчихсэн нь дээр юм бишүү тэгж амьдрахад хэцүү байгаа бол?
-Юу л даа. Зүүд гэж нэг сайхан юм байна. юу хүссэнээ хийж болно тэгээд хамгийн гоё нь тавтай тухтай гэж жигтэйхэн. /зөөлөн үстэй бүтээлэг, буйдангаа бодолдоо мэдрэв/...


Monday, May 6, 2013

хэрвээ хичээгээд ч нөгөөхөө тогтоож чадахгүй бол яах вэ

Та хэчнээн хичээгээд ч нөгөөхөө тогтоож дийлэхгүй явчих гээд байвал энэ таны эр хүн биш л гэсэн үг. танд тэр хүн хангалтгүй өөрт чинь ч таарч тохирохгүй гэсэн үг гэдгийг санаад тавьж явуулах хэрэгтэй. эргээд ирэх болов уу гэж харуулдах ч хэрэггүй. зөвхөн танд зориулагдсан *төгс залуу хаа нэгтээ бас хэн нэгнээс болиод таныг дотроо хайж л яваа гэдгийг бодоорой. Таны сонирхлыг хуваалцдаггүй. таны аз жаргал түүнд нөлөөлдөггүй баярлуулдаггүй бол эртхэн шиг л больсон нь дээр. Нэг үг байдаг юм. Хэрвээ чи хэн нэгэнд дурлаж орхисон бол хэн нэгэнд сэтгэл татгдаж эхэлсэн л бол өмнөх чинь хайр биш байЖ ЧИНИЙ ЦОР ГАНЦ БИШ БАЙЖ ГЭДГИЙГ ОЙЛГО

Зүгээр л нэг

Зүгээр л нэг ажилдаа яараад гартаа кофе атгасан шиг
Зүгээр л үдийн цай болохыг ч анзааралгүй ажилдаа шумбасан шиг
Зүгээр л чамтайгаа ярихдаа догдлон өдрөө тоочсон шиг
Зүгээр л зулзагаа авах гэж ээж аавуудтай хүлээсэн шиг 
Зүгээр л чамайгаа халаасаа уудлаад надад чихэр өгөхөд нь 
Зүгээр л элгэнд эвхэрч эрхлээд үнсүүлж жаргасан шиг
Зүгээр л хайртай гэдэг үгийг нүднээс нь уншсан шиг
Зүгээр л амьдаръя гэсэн юм тийм их юм гэж үү
Сэтгэл дотор хар үүл хуралдана 
сийчүүлж навсайсан зүрх минь цохилохоо больсон байтлаа 
элгэнд, энд, нэг л юм хөндүүрлэн 
эхэр татан уйлдаг нулимс нь ч одоо гарахаа байчиж 
халуун өдөр хур бороо гэнэт асгав 
хоосорсон гэж бодсон сэтгэл минь 
зогссон гэж бодсон зүрхийг минь 
тархи базчихаад байгаа юм байлгүй 
харин байгаль ээж минь миний өмнөөс цурхирчихлаа 
хайран ч нулимс гэж тархи минь бас л шүүрс алдаж байгаа байх даа 
хэрэггүй хүний төлөөнөөс...