Tuesday, December 5, 2017

1-2 /анирханд/

... жилийн өмнө Анирханд тусдаа ганцаараа зөрүүдлэн байж гарсан. тэр нь ч зөв болсон буруу болсон алин боловч сэтгэл нэг л тайва болчихсон. Яг л үхэр мал нядалгаанд орохоо мэдэлгүйгээр сүүгээ өгсөөр хүнд амьдралынхаа хором бүрийг бэлэглэдэг шиг. Ажилд ороод 7 жил болчихож. Анх ажилд ороод эхний жил нь нэг л хөөрч догдолсон амьтан, учраа мэдэхгүй л ажил дээрээ гүйсэн. Бүх л цалингаа ажлын хувцас хунар, бусдаас дутахгүй гэж, бусдын нүдэнд зориулсан эд хэрэгсэл өөртөө авсаар дуусгасан. Жил болсны дараа ажил нэг их сонин биш болсондоо ч тэр үү ажилдаа мөнгө зарах дургүй болж. Жоохон ч гэсэн нэмэгдсэн цалингаа арай хайрладаг ч болсон юмуу даа. Хуримтлал үүсгэхээр бодож эхэлсэн 2 дахь жил. Бодсоор бодсоор 3 дахь жилдээ анх удаагаа л цуглуулсаар арайхийн сая таван зуу. Итгэмээргүй. Хүн өөрөө өөрийгөө чөлөөлөхөд тийм амархан юм шиг хэрнээ хэцүү байдаг гэж санаагүй. Мөнгөө хийчихээд нэг их сэтгэл хангалуун явж нэг үзнэ. Тэгээд л яаж ийж байгаад мөнгөний хэрэгцээ гарна. Хамгийн түрүүнд хадгаламжаа санана. Энэ мэтчилэн явсаар Анирханд нэг дор их мөнгө хийхээр хэзээ ч хуримтлал үүсгэж чадахгүйгээ ойлгож. Бага багаар, заримдаа 10, 20, 50 гээд зарим үед нь за яадгийн гээд 5-ыг ч байсан зорин хадгаламжиндаа хийсээр, дүнг нь харалгүй явсаар байтал арай гэж мөнгө гэж санагдахаар мөнгө цуглуулж. Гэхдээ юундаа ч хүрэхэв дээ. Машинд ч хүрэхгүй. Ингээд бодоод байсан чинь хүн гэдэг одоо үед эрх чөлөө нь мөнгөнөөс хамаардаг болчихоо юу гэлтэй. Гэхдээ яаж ч бодсон энэ бол өөрөө өөрийгөө хорлочихоод байгаа хэрэг гэдгийг Анирханд ойлгохын дээдээр ойлгож байлаа. Эргүүлж авч зарж үрсэн мөнгөө хэрвээ байлгаж л байсан бол 6 сая болох байсныг дэвтрээ харж байгаад тооцож үзээд Анираа ёстой шоконд орно гээч л болсон билээ. Хэрэгцээ гэгч хүний хамгийн том аргамжаа аж. Бурхан Будда зүгээр ч нэг даяанчлан ойд ч билүү ууланд ч билүү очоогүй бололтой. Нүдэнд харагдаад байхаар мянга сонсохоор нэг үз гэдэг шиг, Худал үгийг 1000 хэлэхэд үнэн болно гэдэг шиг л харах тусам өөрийнх юм шиг  санагдаж, хэрэгцээ нэрийн дор хүсэл шуналыг төрүүлж эхэлдэг байх нь. За тэгээд ойр зуурын хэрэгцээгээ хангачихсан ч гэсэн орон байрны анхдагч хэрэгцээгээ хангах үнэхээр "хэрэгцээ"-тэй байсан гэж болно.  Ээж аавтайгаа бас ах, ахын эхнэр, нялх Томоо, бас 2 дүү нь гээд 3 өрөө байранд хэтэрхий олон хүн байсан юм чинь. Энэ их бужигнаан дундаас хэчнээн гэр орон ч гэсэн төвөгшөөн насанд хүрсэн бүсгүй хүн гэсэндээ өөрийн орон зай, өөртөө зориулах цаг хугацаа хэрэгтэй байлаа. Яг энэ үед найз нь хотын төвд 300р байр түрээслэх хүн байна уу гэсэн нь олз болов. Гал тогоо нь тусдаа нэг өрөө байр. Яг хотын төвд гэм нь 1 давхарт. Гараад л 4 тийшээ алхаад явахад л хэрэгтэй газраа хэдхэн минутанд хүрчихнэ. Энэнээс илүү байр гэж юу байхав. Автобус таксинд мөнгө үрэхгүй гэдэг чинь нэлээн юм хэмнэнэ гэсэн үг. Хэмнэнэ ч гэждээ түрээсийнхээ мөнгийг бас зардлынхаа мөнгийг гаргахад асуудалгүй болно гэсэн үг байлаа. Ингээд 3 сараар нь мөнгөө өгөөд байрандаа ч оров. Гэрийнхэн нь гайхсан ч үгүй, хэрэггүй гэж хэн нь ч хэлсэнгүй. Арга ч үгүй, Анираа багаасаа л юу хийхээ эцэг эхээрээ заалгадаггүй байсан. Заалгахгүй гээд зовоон, шоудаж алга болж байсангүй. ... Аав нь шударга бай л гэдэг. Энэ амьдралынх нь зарчим болсон. Худлаа хэлэхгүй байх ямар сэтгэл амар амьдрах үндэс болдгийг найзуудыгаа хараад тэр дэндүү ойлгож байлаа. Нэг удаа худал ярихад дараа нь холбогдоод хэдэн мянга за тэгээд даамжирсаар худал ярих нь ердийн үзэгдэл болчихдог.
Ингээд хоосон байрандаа ороод ах эгч ээж аав нь хэдэн талаас нь хэрэглэсэн, хэрэгтэй хэрэггүй юмнуудаа зөөсөөр дүүргээд авлаа. Хөргөгч бол шинээр авахаас өөр аргагүй. Гэрээ тохижуулна гэдэг бас л зугаатай ажил санжээ. ...

Monday, December 4, 2017

1-1,,,/анирханд/

Пал палхийн ус үсчүүлсээр Анирханд орцондоо арайхийн хүрлээ. Учиргүй чимээ гарган орж ирснээ гэнэт зогтусав. Хэзээнээс үргэлу орцонд орохдоо чимээгүйхэн болгоомжтой орж ирдэг байсан дадлаа гээчихэж. Яаран халаасаа тэмтрэн асаагуураа гаргаж ирээд гэрэл асаан орчноо гүйлгэж харав. Бүгд хэвийн. Гадаа шаагих борооны чимээ орцыг хөглөн амь оруулсан мэт , чийгтэй, үмхий санагддаг байсан орц нь цаанаа л нэг дулаахан тухтай юм шиг санагдав. Хэдхэн секунд үргэлжилсэн энэ дотносолыг сэт татан хамар нь тамхи, хогны эхүүн гашуун өмхий үнэрийг борооны чийгнээс ялган тархинд хурдын дохио өгөв. Анирханд түлхүүрээ цүнхнээсээ гарган нэг хойшоо эргэн харснаа түргэхэн онгойлгоод хурдхан шиг гэртээ оров.
Чийдэнгээ тэмтэрч асаагаад гэр доторхоо нэг тойруулж харснаа хувцсаа тайлан буйдан дээр сунаад өгөв. Тайвшрал бас тайтгарал. Гэхдээ л нэг юм дутуу нь дараачийн үйлдэл, зөвхөн чи л шийднэ. Тэд чамайг хүлээсээр