Thursday, June 16, 2011

өнөөдөр

Өнөөдөр яагаад ч юм сэтгэл санаа нэг л хоосон оргиод явчихлаа. Өчигдөр, тэрний өмнөх өдрийнх шиг эрч хүчтэй, ажлынхныгаа уриалсан дуудсан хүн хаашаа ч юм алга болчихож. Магадгүй хийсэн ажлын минь үр дүн харагдахгүй, түүгээр ч барахгүй үр дүнгүй ч юм шиг санагдсных байж магад. Ажлаа хийх гэж хэсэг нухаж байгаад аргаа бараад ухаантай хүмүүсийн блогийг уншиж сэтгэлээ сэргээхээр шийдлээ.
Хүмүүс бичжээ. энэ тухай. Урам хугарах цөхрөх ажилдаа сонирхолгүй болох үе хэнд хаана ч тохиолдоод л байдаг харин хэзээвэ, тэрийгээ мэдэрч мэдэж чадаж байна уу гэдэг нь чухал юм. Чухам яагаад гэдгийг нь олж илрүүлээд засварлах арга хэмжээ авах ёстой болохоос бус өөрийгөө хүчлээд л хийгээд байх хэрэггүй.
Саяхан нэг суусан сургалтанд эерэг бодлоос л эерэг үр дүн гарна гэж багш нь дахин дахин хэлж билээ. Энэ үг миний амьдралын философийг бага ч болов илэрхийлдэг. дургүй юмаа хүчээр хийхээр би дарамтанд ордог. Шууд. Дараагийн үр дүн нь сайн болно гэж хэзээ ч боддоггүй. сайн болох тохиолдол байсан гэхдээ амьдрал гэдэг чинь нарийн төвөгтэй сүлжээ, ямар нэгэн муу үр дагавар нь нүдэнд үзэгдэж гарт баригдалгүйгээр надад болон өөр хэн нэгэнд тусдаг гэж боддог.Ядаж л би нервтээд хэчнээн эд эсээ үхүүлээ бол гэдгийг бодсон ч тэр.
гэхдээ энэ үзэл гэхиймуу бодол гэхиймуу энэнд нэг асуудал байнаа. Амьдралынхаа туршид би арваад төрлийн үйл ажиллагаа хийж үзсэн байхийм. үйл ажиллагаа гэдэг нь ажил гэсэн үг л дээ. алинд нь ч тогтвор суурьшилтай удаан байж үзсэнгүй. тогтвор суурьшилтай удаан гэдэг нь ч бас миний хүрэх хязгаарын бас нэг онцлог байнаа. 1 жил ч болсон бай, 1 өдөр ч болсон бай хэрвээ тэр ажил надад нэг л биш, хэнд хэрэгтэй юм бэ гэсэн сэтгэгдэл төрөнгүүт л тэр өдрөөс эхлэн тухайн ажилд миний зарцуулах энерги шууд тэг бараг хасах руу тэмүүлснээр эцэст нь тухайн ажлыг хаядаг байсан гэсэн үг л дээ.
Ингээд би 25 гараад энэ байдлаа хаяхаар шийдлээ. Ямарваа нэгэн ажлыг дуусгаж бай гэж, .....

No comments:

Post a Comment