Tuesday, June 21, 2011

эрчүүд яагаад хайрлах тусам холдож явдаг вэ?

эрчүүд яагаад хайрлах тусам холдож явдаг вэ? Энэ асуултыг би бодож үзлээ л дээ. Учир нь яг ингэж хэлээгүй ч миний мэдэх олон хүүхнүүд ийм зовлонг нэг болон нэлээн хэд туулсан байдаг. Тэгээд чухам энэ яагаад гэсэн асуултанд нь хэн ч хариулж өгдөггүй болохоор амьдралынхаа туршид хайсаар яваад нас нь хэвийх үедээ нэг учрыг нь олдог шиг байгаан. Харамсалтай л юм.
За тэгэхээр бодоод үзье л дээ. Эрчүүдийн хэлдэг үг: удах тусам сонирхол буурдаг, уйддаг. Шалтгаан нь ердөө л энэ. Ийм  юмыг хэн ч хэлж чадна гэж та бодож байж болно. Гэхдээ анх залуу чинь зөвхөн таныг л харж таныг л хүсч, тантай л байх гэж хөлбөмбөгөө үзэлгүй хамт кино үзээд л , эсвэл найзуудынхаа дуудлагыг авалгүй утсаа таслаад л амалж байсан олон сайхан амлалт ирээдүйн төсөөлөл гээд л ----Ийм байсан байж яаж ийм хурдан өөрчлөгдөж чадаж байнаа гэж гайхдаггүй гэж үү. Тэр үедээ худлаа жүжиглэж байсан гэж үү. Үгүй. Тэд үнэхээр тэр үед хүсч дурлаж, таниас өөр бүсгүй энэ хорвоод байхгүй юм шиг төсөөлж явсан нь үнэн. Гэхдээ л тэд уйдчихсан. Яагаад вэ гэж үү. Тэр танийг өөр хаана ч байхгүй Гималай, цор ганц гэж бодсон чинь бүсгүй та зүгээр л нэг Зайсан толгой байсан байнашдээ. Дээр нь мацаж мацаж гайхамшигтай view гэрэлт хөшөөнүүд нууцлаг агуйгаар дүүрэн бас дээр нь хэн ч хүрээгүй онгон зэлүүд газар угтана гэж бодсон чинь хүний хөлд талхлагдсан энгийн л нэг толгод байхаар чинь эргэж буухад хэчнээн хэцүү байсан ч тээр тэнд харагдаад байгаа өөр нэг оргилыг эзлэхээр явах нь цаг хугацааны л асуудал болж байгаа юм. Энэ чинь л эрчүүдийн инстинкт. Тэд өвөг эцгээсээ урагш тэмүүлж байх эзлэн авах дайнч шинж чанарыг одоо болтол биедээ тээсээр яваа гэдгийг сана. Тэд үргэлж ийш тийш хөдөлж, эзэлж, эзлүүлж хөдөлгөөнтэй амьдарч байж л амьд байгаагийнхаа хэргийг гаргаж байдаг улс. Тийм нэг судалгаа байдаг даа. Эрчүүд хөдөлгөөнтэй зүйлийг олж харахдаа чадварлаг, харин хөдөлгөөнгүй зүйлийг бол эмэгтэйчүүд олохдоо сурамгай. Найз залуу чинь эсвэл нөхөр чинь гэрээсээ шархны лент ч юмуу эм олох гэж яадгийг бод л доо. Яг нүдэн дээр нь байхад л олохгүй мунгинадаг.
За тэгэхээр гол асуудлынхаа учрыг олчихлоо. Уйддаг юм байж. тэгвэл яаж уйдаахгүй үргэлж гималай ч юмуу эверест шиг байх вэ гэж. Энд чинь л нөгөө эмэгтэйчүүдийн сэтгүүл бүхэн дээр гардаг нууцлаг бай, сонирхолтой бай гэдэг зарчим үйлчилнэ. Гэхдээ яаж хэзээ вэ хаана вэ гэдгээ бодох нь чухал. Ихэнх эмэгтэйчүүдийн алдаа бол унтаж хэвтсэнийхээ дараа шууд л ирээдүйн тухай бодож эхэлдэг. Нэг ёсондоо залуугаа нэгмөсөн миний талд орчихлоо гэж эндүүрдэг. Бас залуугийнхаа хувьд ч өөрийнх нь хүн болчихлоо гэж боддог. Ингээд л нууцлаг сонирхолтой байдлаа алдаж эхэлнэ дээ. Нөгөө нууцлаг сээтэгнүүр харц, ямар нэгэн юм амалсан зальжин инээмсэглэлээ гээж, аавдаа эрхэлж байгаа охин шиг гэнэн жаргалтай нүдээр залуугаа харна. Ямар ч нууцгүй эмэгтэй хэнд сонин байх вэ дээ. Чамтай хийсэн секс онцгой байсан гэж чи эндүүрч байна уу. Гайхалтай онцгой цор ганц байсан байж болох ч энэ бол ердөө хэрэгцээ гэдгийг сана. Бас хэдийгээр гайхалтай секс хийсэн ч энэ чинь түүний чамайг гайхалтай бүсгүй гэж бодсон сэтгэл хөөрлийн хачир бас байсан болоод гайхалтай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ингэхээр одооноос эхлээд та яаж залуугаа тогтоож барих вэ гэдэг асуудал эхэлнэ. Нууцлаг бай гэдэг нь юмаа нуугаад бай гэсэн үг биш. Угаасаа бүсгүйчүүд итгэсэн залуудаа хүсээгүй байхад нь бүхнээ дэлгэж эхэлдэг нь гэм биш зан. гэхдээ хааяа ч болов өөрийн гэсэн орон зай байдгийг мэдрүүлж бай. Зөвхөн өөрт чинь зориулагдсан. гоо сайханд орж иллэг хийлгэж, найз нөхөдтэйгээ түүнгүйгээр уулзаж бай. Найзуудтайгаа юу ярьсныг чинь асуувал хагас хугасы нь ярьж өгч болох юм, гэхдээ залхаалгүйгээр үлдсэнийг нь зүгээр л жуумалзаад өнгөрөөчих. Үлдсэнийг нь найз залуу чинь өөрөө бодоод олчихно. Эрчүүд өөрсдийгөө ямагт дээгүүр үнэлдэг болохоороо өөртөө таалагдсан зүйлээ л ургуулаад бодчихно. Асуудалгүй. Чамд зарим нэгэн зуршил нь таалагдаагүй тухай найзуудын чинь яриа харин түүний толгойд ургахдаа ямар гайхамшигтай залуутай учирсан тухай яриа болно гэсэн үг.
Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Учир нь олдодгүй ядаргаатай хүүхнүүдийг эрчүүд өөрт нь ухаангүй дурласан хачиг шиг хүүхнүүдээс ч илүү хурдан хаяж явдаг нь батлагдчихаад байна. Тэгэхээр хааяа ч гэсэн түүнийгээ эрхлүүлж өөрөөрөө бахархахад нь тусалж бай. Гэхдээ бас л үргэлж биш шүү. Ер нь л гол дүрэм бол хайрла, гэхдээ алтан дунджийг барь. Заавал ярьмаар байна уу, юу ч хамаагүй, эсвэл мессеж бичмээр байна уу, Ямар ч тохиолдолд чиний бичсэн ярьснаас өөрийнх нь төсөөлж бодсон нь илүү байж таарна. Юу гэх гээд байна вэ гэвэл: Тэр таныг одоо хаа нэгэн газар гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж олон залуучуудын дунд үнэд орчихсон зөвхөн өөрийг нь бодоод сууж байгаа, бүсгүй нь тэр олон залуучуудаас зөвхөн өөрийг нь сонгосон гэдэг бардам бодолтой эсвэл өөрийг нь санах завгүй ажлаа гялалзтал хийж байгаа дүр зураг чинь нүдэнд нь төсөөлөгдөнө. Гэтэл бүсгүй та утасдаад л хаана юу хийж яваагаа мэдэгдэх ч юмуу ажлаа ч хийж чадахгүй чамайг бодож байна гэдэг ч юмуу эсвэл зүгээр л юу байна гэж хэлэхийн төлөө залгасан уулзсан бол залуугийн сэтгэлд юу буух вэ гэхлээр энэнд надаас өөр сонирхолтой сайхан зүйл амьдралд нь байдаггүй юм байна. Би ер нь энэ хүний хувьд хамгийн үнэтэй зүйл нь юм байна гэсэн бодол орж ирнэ. Ингээд л ер нь би яахаараа энэ хүнийг зугаацуулах, амьдралыг нь сонирхолтой болгохын тулд цаг зарцуулж байгаа билээ, миний үүрэг биш биз дээ ингээд л гэдийж эхэлнэ дээ. Ердөө л энэ. Дээр хэлсэн үргэлж сонирхолтой бай гэдэг нь бүсгүй танд нээлт хийх зүйл үргэлж байх ёстой гэсэн үг. Үргэлж шинэ шинэ агуй бий болго. Залуу чинь тэр агуйн барааг хараад л орж үзэхсэн дотор нь юу байдаг бол гэж дотрыг нь гижигдэж байх хэрэгтэй. Эрчүүд юмыг бүхлээр нь хардаг улс. Хаа нэгтээ өөр нэгэн оргил байгааг харсан ч гэсэн тэр оргилд очихын тулд толгодоосоо буугаад оргил руу мацах уу эсвэл яг урд нь байж байгаа шинэхэн сонирхолтой агуй руу орох уу гэдэг сонголтоос аль ойр, цаг хугацаа бага зарцуулах (магадгүй тэр цаг хугацаа нь хэдэн жилээр ч хэмжигдэж магадгүйг тэд ойлгодоггүй, эрчүүд цаг хугацааны мэдрэмж муутай улс-учир нь цаг хугацаа тэдний хувьд нэг их чухал биш байдаг.) талаас нь бодоод агуй руугаа л зүтгэнэ.
За тэгвэл та яаж байнга шинэ агуй бүтээх вэ гэж үү. Амьдралд дурла. Ажилдаа дурла. Хоббитой бол. гэхдээ үнэхээр өөрөө дурладаг юмаа ол. Сонирхолтой бүсгүйчүд үргэлж хоббитой байдаг. Би нэг удаа нэг бүсгүйд хэлж байсан юм. Тэр маань анхны уулзалтаар залуучуудыг үргээхдээ сайн. Ухаантай боловсролтой сайхан бүсгүй.
Сонирхолтой юмныхаа тухай ярь. Хүн өөрийн дурладаг зүйлсийнхээ тухай ярьж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Нүд нь гялалзаад л биеээ барих тухай бодох ч юм байхгүй инээмсэглээд л хамгийн сайхан шинж чанаруудаа өөрийн мэдэлгүй гаргадаг. Үг нь хүчтэй цог золбоотой болж зорилготой харагддаг. Юу ярих вэ тэгээд гэж үү? Юу ч байж болно шүү дээ та заавал сонирхолтой тэр зүйлээрээ оролдож үзээгүй байж болно. Зүгээр л ярь. Кино, ном зохиол, эсвэл зүгээр л гэрийн ажилд дуртай бол яг юу нь гоё санагддаг талаараа ярь. Заавал нөгөө хүндээ таалагдах гээд байх албагүй. Хүн болгон unique шүү дээ. Дээр хэлсэн бүсгүй бүх талын мэдлэгтэй, тийм болохоороо ч тэр үү эрчүүдийн санаачилсан сэдэв болгоноор маш сайн ярина. улс төр эдийн засаг гээд л, миний бодлоор нөгөө эрчүүд нь айдаг шиг байгаан. хэтэрхий ухаантай тэгээд өөрийнхөө сонирхдог юмны талаар цухуйлгах ч гүй байхаар чинь тэр хүнийг яг ямар хүн бэ гэдгийг харахад хэцүү, Тэгээд л ажил төрлийн холбоотой хүмүүс болж үлдэнэ дээ.
За за одоохондоо нэг иймэрхүү, цааш нь дараа бичье дээ яг үүн шиг хүнийг бас уйдтал нь өөрийнхөө тухай ярихгүй байх хэрэгтэй л дээ бас... :)

No comments:

Post a Comment